Armangul Serik


Bagshiin daalgawar zergiig odor honogt hiih

Эхлэл | Миний тухай | Хуучин бичлэг | Найзууд

озоны давхарга

Бичсэн: 14:13 2016-11-14

Озоны давхарга

Агаар мандлын дээд давхарга буюу дэлхийн гадаргаас 20-50 км өндөрт байрлах 3-5 орчим мм зузаантай нэг үе давхарга дахь хийн найрлаганд хүчилтөрөгчийн гурван атом агуулсан тунгалаг хий хамгийн их хэмжээтэй байх учраас “озоны давхарга” хэмээн нэрлэдэг. Озоны давхарга нь дэлхий ертөнцөд оршин байгаа байгалийн бүхий л амьд бодгаль, ус, ургамал, экосистем, түүний бүрэлдэхүүн, шим мандлыг нарны хамгийн богино долгионтой, хүн амьд биест хортой туяанаас нэн ялангуяа хамгийн хортой туяаг дэлхийн гадарга руу нэвтрүүлэхгүй хамгаалж байдаг. Гэтэл, хүний нийгмийн хөгжил дэвшлийн үр дүнд олон төрлийн химийн бодисыг үйлдвэрлэл, ахуй амьдралд хэрэглэн “хүлэмжийн хий”-г агаарт дэгдээх замаар озоны давхаргыг нимгэрүүлэн сиймхий цоорхой үүсгэхэд нөлөөлж буй үзэгдэл нь ХХ зууны уур амьсгалын дулаарлын хамгийн гол үндсэн шалтгаан гэдгийг эрдэмтэд нотолж, тандан судалгаа явуулж байна. Хүлэмжийн хий нарны богино долгионт цацрагийг өөртөө бараг шингээхгүй дэлхийн гадарга руу шууд нэвтрүүлдэг боловч, дэлхийгээс туяарах дулаан цацралыг шингээн авч дэлхийн гадарга руу буцааж ойлгон үүгээрээ газар орчмын агаарын үе давхаргад нэмэлт дулааралт үүсгэдэг. Дэлхийн озоны давхаргын хэмжээ дунджаар 300ДН байгаа боловч, Антрактидын өмнөд туйл дээр үүссэн озоны цоорхой 2000 оноос хойш жилээс жил тутам ихсэж, БНХАУ-ын газар нутгаас 3 дахин том буюу 28.3 сая ам дөрвөлжин км хэмжээтэй болсныг хиймэл дагуулаас ажиглаж байна. Харин Монгол Улсын газар нутгийн дээрхи агаар мандлын озоны дундаж агууламж 320-360 ДН хэмжээтэй байна гэж тогтоосон. Антрактид дээр озоны цоорхой үүссэний дараа улс орнууд хуралдаж, Озоны давхаргыг хамгаалах тухай “Венийн Конвенц, Озоны үе давхаргыг задалдаг бодисын хэрэглээг хязгаарлах тухай “Монреалын Протокол” –д улс орнуудыг нэгдэх тухай хэлэлцэв. Энэхүү конвенц болон протоколд Монгол Улс 1996 онд нэгдэн орж, 1999 оноос Озоны давхаргыг хамгаалах Үндэсний хөтөлбөрийг батлан гаргаж, олон улсын конвенц, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар үе шаттай арга хэмжээ авч байгаа болно. Дэлхий нийтэд өнөөдөр хлортфторт нүүрстөрөгч (CFC) буюу фреоны үйлдвэрлэл, худалдаа, импорт, экспортыг зогсоож, гидрохлорт нүүрстөрөгч (HCFC) -өөр орлуулж байна. Фреоны озон задлах чадвар 1.0 нэгж буюу хамгийн өндөр байдаг учраас озон задлах чадвараар түүнээс хамаагүй бага буюу 0.055 нэгж чадвартай бодис гидрохлорт нүүрстөрөгчөөр орлуулан хэрэглэх замаар озон хомсдлыг багасгах арга юм. Манай дэлхийд маш тулгамдаад байгаа асуудлуудын нэг билээ. Дэлхийн улс орон бүхэн хэрхэн агаараа цэвэр байлгахын тулд элдэв аргыг бодож сэдэцгээж байна. Жишээ нь: усан хөдөлгүүртэй машин, утаагүй зуух, утаагүй түлш, гэр хорооллыг багасгах, дугуй унах, гэх мэт.

Сэтгэгдэл бичих!



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->



:-)
 
xaax