Armangul Serik


Bagshiin daalgawar zergiig odor honogt hiih

Эхлэл | Миний тухай | Хуучин бичлэг | Найзууд

Монос хүнс

Бичсэн: 14:18 2016-11-14

Монос хүнс

khuns_1

Монос Хүнс ХХК нь эрүүл мэндийг дэмжих үйлдэлтэй хүнсний болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр 2011 онд байгуулагдсан. Тус компани нь үйлдвэрлэлийн үндсэн гурван нэгж, чанарын хяналт, судалгаа шинжилгээ, маркетинг борлуулалт, санхүү аж ахуй гэсэн нэгж хэсгүүдээс бүрдэн амжилттай ажиллаж байна.

Монос Хүнс компани нь байгалийн гаралтай түүхий эдийг ашиглан эрүүл мэндийг дэмжсэн хүнсний болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгч компани гэдгээрээ онцлогтой юм.

Импортыг орлох эрүүл мэндийн ундаанууд болон байгалийн цэвэр жимс жимсгэнээс бэлтгэсэн ундаанууд үйлдвэрлэх зорилготойгоор ургамлын гаралтай эрүүл мэндийг дэмжих үйлдэлтэй “Цэнэг” брэндийн 10 нэр төрлийн эрүүл мэндийн ундаа, Монгол орныхоо хөрсөнд ургадаг эмийн ургамлаар хийсэн “Энхжин” эрүүл мэндийн 15 нэр төрлийн цуврал цайнууд, өөрсдийн тарьж ургуулсан чацаргана жимсээр “Хаан жимс” брэндийн аньс, чацарганы өтгөрүүлсэн шүүс болон шууд уух ундаа, цэвэр тос, үрийн тос, Экос брэндийн зөөлөн ус гэх мэт 50 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэж байна.

Share this:

Сэтгэгдэл бичих!



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->



:-)
 
xaax